Өөрийн итгэл найдварын

Өөрийн итгэл найдварын эхний алхмыг яг одоо хий. Чи заавал бүх шатыг дуусгах албагүй. Зүгээр л эхний алхмыг хий. Мартин Лютер Кинг

Хэрвээ чи мөрөөдөж

Хэрвээ чи мөрөөдөж л байвал түүнийгээ хийж чадна. Уолт Дисней

Бид бол хөгжмийн

Бид бол хөгжмийн зохиолчид. Бид бол мөрөөдлийнхөө эзэд. Артур О Шангнейсси \Яруу найрагч\

Сөрөг муу энергитэй

Сөрөг муу энергитэй хүмүүс таны эерэг энергийг маш хурдан сорж дуусгадаг бөгөөд тэд таны хүсч мөрөөддөг зүйлсийг ч бас танаас салгаж чадна. Мэжик Жонсон \NBA-ийн алдарт сагсан бөмбөгч\

Хэрэв чи бодож

Хэрэв чи бодож сэтгэж л чаддаг л юм бол томоор бодож сэтгэх хэрэгтэй. Доналд Трамп

# Shunujin hurhirdag nuhurtuu talarh. Uchir ni ter haa neg gazar hen negen busguitei bish harin tantai l hamt untaj bn shude.

Shunujin hurhirdag nuhurtuu talarh. Uchir ni ter haa neg gazar hen negen busguitei bish harin tantai l hamt untaj bn shude. Ayga ugahgui gej gomdolloj bga ohindo talarh. Uchir ni ohin chin gudamjar teneegui harin gerte bn. Tatwar tuluhdu talarh. Uchir ni ta mungutei bn. Huvtsas chin bagtahgui bwal uurtuu bayarla. Uchir ni ta ideh hooltoi bn. Ugaaj, tseverleh yostoi gerte bgada bayarla. Haju ailiinhaa chimeeg tesverlej bgada talarh. Uchir ni ta sain sonsgoltoi bn. Udurjin ajillad yadarsan biende talarh. Uchir ni ta shurgu hudulmurluh chadvartai bn. Uglu ert duugarah tsagnii seruulegt talarh. Uchir ni ene uglu amid serj bn shu de.

Бид 13-р зууны сүр хүчээр 804 жил бахархлаа

Бид 13-р зууны сүр хүчээр 804 жил бахархлаа. Харин одоо бид 21-р зуунд хойч үедээ үлдээх бахархалаа бүтээх үүрэгтэй........

Өнгөрсөн цаг

Өнгөрсөн цаг гэдэг нь эмэгтэй хүний гоо сайхантай тэнцүү.........

МӨНГӨ ярьж эхлэх үед

МӨНГӨ ярьж эхлэх үед ҮНЭН дуугаа хураадаг" - Орос ардын зүйр үг

Баяр цэнгэлээс зугт.

Баяр цэнгэлээс зугт. Тэгвэл тэр нь өөрөө чам руу ирнэ.........

Ном гэдэг бол мөнгө нэхэхгүй

Л. Түдэв: Ном гэдэг бол мөнгө нэхэхгүй, авилга авахгүй, хүнийг сайн муу гэж ялгахгүй, багшаас илүү хүч чадалтай

Ажил ихтэй хүн дээр

Ажил ихтэй хүн дээр хийх юмгүй зочид ирэх нь ховор. Буцалж байгаа саван дээр ялаа цугладаггүй шүү дээ. ~ Франклин

Хорвоо дэлхий дээр

Хорвоо дэлхий дээр төгс төгөлдөр зүйл байдаггүй гэсэн шалтгаанаар дутагдлуудаа бүү хайцаал. ~ Ренар

Тэнэг хүн өөрийг нь

Тэнэг хүн өөрийг нь хүмүүс мэдэхгүй байна гэж гомдолдог бол, ухаантай хүн нь хүмүүсийг мэдэхгүй байна гэдэг. -Конфуций

Ядуухан гүн

Ядуухан гүн ухаан нь баян тэнэгийн боол нь болдог. –У. Шекспир

Аз жаргалын төрсөн

Аз жаргалын төрсөн эх бол гүн ухаан юм. - Софокл

Ихийг биш

Ихийг биш хэрэгцээтэй зүйлийг мэддэг хүн гүн ухаантай хүн юм.- Эсхил

Гүн ухааны гол

Гүн ухааны гол шинж нь бусад хүмүүсийн дутагдалд хүлээцтэй хандах явдал юм. –Лао-Цы

Олон зуун гол горхиноос далай

Олон зуун гол горхиноос далай тэнгис нь тэтгэгддэг ба далай тэнгис гол горхиноос доор түвшинд байж тэдгээрийг давамгайлдагтай адил гүн ухаантан өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр байлгая гэсэн  хүсэлтэй бол өөрийгөө тэднээс доогуур тавьдаг. – Лао-Цы

Мянган эрдэмтэн мэргэдийн

Мянган эрдэмтэн мэргэдийн дундаас нэг л гүн ухаантан олдоно. – М. Клингер

Хамгийн гүн ухаантан

Хамгийн гүн ухаантан ба хамгийн тэнэг нар ер өөрчлөгддөггүй. – Конфуций

Их зан бол

Их зан бол агуу ихийн бус,өчүүхэн дордын шинж юм. /Жонатан Свифт/

Мөнх амьдрах юм шиг

Мөнх амьдрах юм шиг,тийм харамч нарийн хүмүүс байх юм.Бас маргааш үхэх юм шиг,тийм үрэлгэн хүмүүс ч байх юм. /Аристотель/

Өлссөн хэн нэгэнд

Өлссөн хэн нэгэнд загас өгвөл өдрийн хоол, харин түүнд загас барих аргыг зааж өгвөл насны хоол болно.......

Найз гэж

Найз гэж жаргалтай үед уригдаж ирдэг, зовсон үед өөрөө ирдэг хүнийг хэлнэ...

Хүн аливааг хичнээн

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг. - Бекон

Ямар нэгэн зүйлийг

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. - Хонда Соичироо

Уншвал ухаан баяжина

Уншвал ухаан баяжина
Уурлавал стресс баяжина
Хайрлавал сэтгэл баяжина
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
Зовлонг давахад тэвчээр баяжина
Зориглоод хийхэд амжилт баяжинаа..

Хүссэн бүгдээ

Хүссэн бүгдээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог....

Уур инээд 2

Уур инээд 2 өдөртөө хосолж байвал
Учрал хагацал 2 жилдээ дүйж байвал
Өгсөх уруудах 2 дүндээ дүн байвал
Өөрийгөө та жаргалтайд тооцож яв

ӨӨРТӨӨ ИТГЭ

"ӨӨРТӨӨ ИТГЭ."Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа.........

Өөртөө итгэх

Амжилтанд хvрэх хамгийн эхний, маш энгийн нэг алхам.
Өөртөө итгэх
Амжилтанд хvрнэ гэдэгтээ итгэ.

За яах вэ.Yзээд

За яах вэ.Yзээд алдъя, гэхдээ бvтэхгvй л байхдаа гэсэн сэтгэлгээ нь амжилтгvй байдалд хvргэдэг

Хvний алтан гургалдайнаас

Хvний алтан гургалдайнаас өөрийн хар хэрээ дээр.

Холыг харъя гэвэл уулан дээр гар

Холыг харъя гэвэл уулан дээр гар
Ихийг мэдье гэвэл өвгөдөөс асуу.

Алдааг чинь

Алдааг чинь зэмлэсэн хvн дандаа дайсан биш
Амжилтыг чинь магтсан хvн дандаа нөхөр биш

Нэгэнт өөрийгөө олж авсан

Нэгэнт өөрийгөө олж авсан хvн орчлон дээр ахиж юуг ч гээдэггvй. Нэгэнт доторхи хvнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггvй ойлгодог.

Өөрийгөө хvндлэх

Өөрийгөө хvндлэх, Бусдыг хvндлэх,
Өөрийнхөө vйлд эзэн болох гэсэн гурван зарчмыг сана.

Хийх гэж буй зvйлээ

Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг нь өөрөөсөө асууж шалгаа.

Дуугvй суух нь

Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ /Солон/

Хэрүүл хийхэд хоёр

Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. /Жон Лэббок/

Залуудаа сайн явсан нь

Залуудаа сайн явсан нь өтлөхөд мэдэгдэнэ. Монгол ардын зүйр үг

Өгөөмөр байна гэдэг

Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. /Жен де лабрюйер/

Сургаал, сургамжит утгат үг хэллэг

-Сургаал, сургамжит утгат үг хэллэг
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу
Жаргалыг тэвчиж зүтгэлийг бүтээ (3-1531)
Зориггүй эр хүнийг зурам зүрхэт хэмээжээ
Зогсолтгүй чармайваас зуун хэрэг бүтнэ хэмээжээ (2-803)
Их өгүүлэхээс ихэд үмх (2-1138)
Ноён болж ариун эс явбаас буурсан цагт гэмшинэ (3-1457)
Нойр хэмээгч биеийг тэжээх бөгөөтөл
Унтаж хэтэрвээс өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвээс зовлон ирнэ (3-1456)
Оюу шүрийн оосор хэлхээг хэлэлцэж тогтвоос
Одоо насны өлзий хутаг дэлгэрнэ (1-352)
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй (1-452)
Сайн нөхрийн ширүүнийг сүсэглэж дагаад
Салсны хойно сэтгэлийг нь бодвоос
Энэ чухам ах дүүс нөхөр ханийн үнэн ёс мөн (3-1463)
Тэнгэрийг дагагчид мандаж бадарна
Тэнгэрийг сөрөгчид мөхөж буснина (2-945)
Хүний хүндлэгдэх хөнгөлөгдөх өөрийн биед буй
Хүрдний эргэлдэх манай гарт амой (3-1458)
Хэдэр бэрх занд хичээлтэй

Сэрэвгэр хадат ууланд сэрэмжлэлтэй (1-177)
Хүний санаагаар явж дийлэхээс
Өөрийн ухаанаар явж дийлэгдэвч хилсгүй болой (1-266)
Бие баатар болвоос
Нэгэн үеийн баатар болъё уу
Билиг баатар болвоос
Түмэн оны баатар болъё уу (3-1454)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран хөрөө хэрэгтэй(3-1457)
Түмэн зүйл цөм олдож болох
Төрсөн элэг үл олдох (2-883)

Болор мэт ариун булаг адил тунгалаг

Болор мэт ариун булаг адил тунгалаг
Бодлого ухаан бүрдсэн булбарай хаст тэнцэх
Бошогт сайхан хүүхэн дүү байнам./1.352/
Голт зүрх мэт голын хүүхээ минь
Санаа ухаан нь салхинаас түргэн./1.539/
Мэргэн ард мэхэнд үл унана./1.474/
Ольхой дольхой бялдууч ард олонх цөм завшааныг олон чадаад
Огцорхой тасархай үнэнч эр онц гэдрэг хилс гүжрийг амсжээ./1.305/
Өндөр уулын оргил хөтөл
Өргөн далайн олом үгүйг хол хэмээн битгий шантар./3.1455/
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй./1.452/
Амтат архи аманд амттай боловч амийг хортооно./2.935/
Хөх тэнгэр мэт уудам, алтан нар мэт гэгээн, богд эзний минь өршөөн
тольдож хайрлана./3.1734/
Хурц хутга мохвоос огтолж үл даах
Хурдан хүлэг хөгширвөөс довтолж үл чадах
Хүчит эрс хөгширвөөс хоосон нэр болъё уу
Хөвчин сайд хөгширсөн тул хүний үгийг чагнана./3.1461/
Хүй элгээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болно./2.883/

Албат улс чинь улам арвидтугай

Албат улс чинь улам арвидтугай
Алдар нэр чинь уул далайг давтугай/1.660/
Галд үхэх хүн усанд үл үхнэ/3.1945/
Ханын ёроолд төрж
Хадны ёроолд үхэх/2.1092/
Хүй элгээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болох/2.883/
Хүн хэдий цэцэн төрөвч
Суртал үгүй үл болох
Хүлэг хэдий хурдан төрөвч
Унал үгүйгээр үл мэдэх/3.1456/
Чухал үгийг уудам цагт хэлнэ
Нарийн аргыг сул цагт боловсруулна/3.1636/

Жаргалыг тэвчиж

Жаргалыг тэвчиж
Зүтгэлийг бүтээ.(3.1531)
Муу эзэнд учирсан улс иргэн
Сайн эзний тэжээсэн нохой шувуунд үл хүрнэ.(1.500)
Нойр хэмээгч биеийг тэжээх бөгөөтөл
Унтаж хэтэрвээс өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвээс зовлон ирнэ.(3.1456)
Омогшсон хүн ордгүй
Оройтсон хүн олзгүй.(2.833)

Авсан хүний алга зөөлөн

Авсан хүний алга зөөлөн
Амталсан хүний ам зөөлөн(1.572)
Бие баатар болбоос нэгэн үеийн баатар болъё уу
Билиг баатар болбоос түмэн оны баатар болъё уу(3.1454)
Нарны илчинд найр үгүй
Тасархай цаазад тал үгүй.(1.319)
Эвдрэх улст битгий зүтгэ
Энхжих улст бүү марга.(2.684)
Эр хүний эрдэм эрхий хурууны чадлаар
Эрх яст алтны эрхэм ванг бишрүүлснээр (1-350)

Алтны дэргэд аваас шар нь халдана

Алтны дэргэд аваас шар нь халдана
Аргалын дэргэд аваас үнэр нь халдана.(2.1124)
Бадарсан гал дээр ус битгий цац
Шуурах салхины эсрэг онгоцыг битгий явуул.(2.962)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран модоч хэрэгтэй.(3.1457)
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу.(3.1968)
Дээл ихэдвээс өмссөн хүний биед ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүний сэтгэлд осолдох болно
Янз хэтэрвэл эл улсын доордост зүдүүр болно.(2.1208)
Сүүжиндээ идтэн нэгээхэн биеэ зарна
Сэтгэлдээ идтэн түмэн хүнийг зарцална.(1.124)
Төр ёс төв болбоос түмэн хүн биширнэ
Төрсөн элэг янаг болбоос төвөгдсөн нөхөр биширнэ
Эзэн сайд мэргэн болбоос эхнэр нийт биширнэ
Эцэг хөвгүүн элбэрэлт болбоос эл бүгдээр биширнэ
Ах дүү амраг болбоос аливаа хүн биширнэ
Ач үр тахимдуу болбоос алс хол биширнэ
Авсан эм эелсэг болбоос айл гацаа даган биширнэ
Амрагласан нөхөр бат боловч ашид бусад биширнэ.(3.1463)
Үйлс хэдий өчүүхэн боловч эс үгүйсгэвээс үл бүтэж
Үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэших.(3.1458)
Хас чулуунд хальс үгүй, хайрхан биед мөнх үгүй
Хатуу төмөрч зэвэрч урсана, хамгийн эзэн ч үхэж халина
Түмэн үйлсэд үзүүр үгүй, төрсөн биед мөнх үгүй
Төр улс ч ээлжлэн хална.(3.1765)
Хүй элгээсээ хагацваас, хөндлөн хүний идэш болох.(2.883)
Цэцэн сайд улсын эрдэнэ, мэргэн эм гэрийн эрдэнэ
Баатар жанжин цэргийн эрдэнэ, багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ.(3.1458)
Эрхэм учралд эд таваар хэрэглэгч баянаас
Эгүүрд цагт тэнцүүлэн явагч үгээгүү дээр.(3.1457)

Эргэх нар ээлжлэх төр (3.1838)
Эцэгтээ тахимдуу эзэндээ шударга
Цэрэгтээ чийрэг хэрэгтээ нарийн (2.1255)

Хэрэггүй эдийг уулын төдий овоолохоос

Хэрэггүй эдийг уулын төдий овоолохоос
Хэрэгт нэгэн бадаг хоосон сургаал дээр(3.1531)
Төхөө үгүй түг түмэн цэрэг мориноос
Төр ёсыг мэдэх нэгхэн мэргэн хүн дээр.(3.1454)
Хүн хэдий цэцэн төрөвч суртал үгүй үл болно
Хүлэг хэдий хурдан төрөвч унал үгүйгээр үл болно.3.1456
Хүний хуучин нь сайн
Хувцадын шинэ нь сайн.(1.594)
Цанд цам хэнгэрэгт хэм. (2.749)
Эр хүн биеэ эдээр чимэхээс эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээр оюунаар чим.(3.1454)
Гол зүрх мэт голын хүүхээ минь
Санаа ухаан нь салхинаас түргэн (1-539)
Нэгэн сэтгэлт эр хэмээгч эр бус эрдэнэ хэмээгджээ
Хоёр сэтгэлт эрийг эр бус эхнэр хэмээнэ. (3-1455)
Нэгэн сэтгэлт эхнэр хэмээгч эхнэр бус эр хэмээгджээ
Хоёр сэтгэлт эхнэрийг эхнэр бус албин буюу. (3-1455)
Тэнгэрийн хөвгүүний төрөлх гэрэл нар сар мэт
Богд хүний буянт сүр аянга цахилгаан мэт (2-1164)
Хий үл нэвтрэх хэрэм үгүй
Гэрэл үл орох өргөө үгүй (2-1241)
Хувцадын сайн хуяг бөгөөтөл
Хуримд өмсвөөс зохих гүй
Үгсийн эрхэм тунхаг бөгөөтөл
Төрд нааваас зохисгүй
Хайр хэдий гүн боловч
Хаан эзнийг хичээнгүйлнэ
Өршөөл хэдий үлэмж боловч
Үнэн эзнээсээ сэрвээднэ.\Цагаан хаан\ (3-1462)
Эрхэм учралд эд таваар хэрэглэгч баянаас
Үүрд цагт тэнцүүлэн явагч үгээгүү дээр (3-1457)
Эрхэт эзэн чинь өвтэгш эрдмийг үзвэл

Үүл арилсан өглөөний нар мэт
Өвлийн үеийн эрчиж хөлдсөн мөс
Эевэрэх салхинаа гэсч хайлахад адил.(1-350)
Эхнэр хүний жолоо охор сэтгэл цухал
Эрхэт тэнгэр эзний минь алтан оосор бат (2-1290)

Сүүдрээсээ өөр нөхөргүй

Сүүдрээсээ өөр нөхөргүй
Сүүлнээсээ өөр ташуургүй...
Тос шиг санааг зарцуулах
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг бүү хэл (254-р зүйл)
Бие тэргүүтэй
Дээл захтай нь сайн юмсан (33-р зүйл)
Хөх сударт:
Давах гэтлэхийг үүрд бодвоос аргыг нь олно
Эсрэг гэдрэгсэхийг уртад сэтгэвээс ухаанд нь орно.(3.1455)
Өөрийн төрснөөсөө өөрчилбөөс
Өөр хүний олз болох (2.883)
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй.(1.452)
Саран хүрээлбээс сааргүй салхилна
Санаа осолдвоос саналт үгүй ташаарна.(3.1997)

Уул морийг зовооно уур улсыг мөхөөнө.

Уул морийг зовооно уур улсыг мөхөөнө.
Агтыг алдвал барьж болно, Амыг алдвал барьж болохгүй.
Амандаа үмхвэл хайлуузай
Алгандаа тавьбал өнхрүүзэй.
Сүрэгт чинь уурга бариагүй
Сүүнд чинь хуруу дүрээгүй.
Өчүүхнийг басваас өргөс болноҮсийг томвоос дээс болно (1-487)
Авласан ангийн цусыг үзнэ,Алах хүний үгийг авна (2-897)
Албат улс цөм олдож болох,Ах дүү үл олдох (2-883)
Нэгэн сайн сайд аваас түмэн баатар цэргийг тусална (3-1730)
Орчлонгийн шударга нэрийг хүсэх нь хүн бүхний аху хэрэг
Орчлонгийн сөргүү нэрийг жигших нь хүн бүхний санаа буй за (3-1512)
Өчүүхнийг басваас өргөс болно,Үсийг томвоос дээс болно (1-487)
Сайн хүнд санаа хэрэгтэй,Муу ардад манцуурга хэрэгтэй (1-452)
Сайн эр хуяггүйгээр дайсныг дарна
Санаатай эр нүцгэн биеэр үйлийг бүтээнэ
Сайн морь эмээлд үгүй ,Сайхан зүс дээлд үгүй (1-112)
Төрөлдөө төрөлсөг элгэндээ элгэсэг (2-811)
Үйлс хэдий өчүүхэн боловч эс үгүйсгэвээс үл бүтэх
Үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэших (3-1458)
Үхэх бие үдэх нэр (2-726)
Хамаг арга хаадаас хэтрэхгүй,Эрхэм арга эзнээс өнгөрөхгүй (1-573)
Ханын ёроолд төрж, хадны ёроолд үхэх (2-1092)
Галд үхэх хүн усанд үл үхнэ (3-1945)
Хүн хөгширвөөс хүүхдийн наадам,Хүлэг хөгширвөөс хүдрийн наадам (2-856)
Эр хүн биеэ эдээр чимэхээр эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээр оюунаар чим (3-1454)
Эргэх нар ээлжлэх төр (3-1838)
Эцэгтээ тахимдуу эзэндээ шударга,Цэрэгтээ чийрэг хэрэгтээ нарийн (2-1255)
Эм үрээ бүүвэйлэх үртэй, эмнэг морио бэлчээх бэлчээртэй.
Уут доторх идээн, туламны доторх тос.

Асуудал бүхэн шийдэх

Асуудал бүхэн шийдэх гарцтай. Хамгийн гол нь түүнийг олох нь чухал Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги де мопассан/

Том толгойт хүнийг зарна

Том толгойт хүнийг зарна
Том хөлт хүнд зарагдана.
Буруу өссөн хүүхэд
Бухын хүзүүнээс хатуу.
Муу хүнийг зар
Зарсан хойно өр.
Бөх хүн унах тусмаа хий нь гардаг.
Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох.
Хүний эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов.
Барж идэхээр мэрж ид.
Сайн хүн явснаа
Муу хүн идсэнээ

Өөрийнхөө талаар

Өөрийнхөө талаар дэндүү дээгүүр,бусдын тухайд дэндүү доогуур бодолтой явдагаас л их зан төрж байгаа юм. /Монтене/

Өөрт таагүй үед бид

Өөрт таагүй үед бид “Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа” гэж боддог. Харин сайхан байгаа үедээ “Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа” гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа!

Хэлнээсээ илүү чихээ

Хэлнээсээ илүү чихээ сайн ашиглаж бай. /Сенека/

Сайн удирдах аргад урьдаар гэр

Сайн удирдах аргад урьдаар гэр бvлийнхээ дотор суралцаж боловсор /Хилон/

Хүн хичнээн ухаантай

Хүн хичнээн ухаантай,боловсролтой,авьястай,шударга зүрх сэтгэлтэй бай,гагцхүү биеэ тоосон л бол,энэ бүх сайн чанар нь дутагдал болон хувирдаг. /Лев Толстой/

Зовох цагтаа сэтгэлээр

Зовох цагтаа сэтгэлээр бvv уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг vхэхээс дээр /Эзоп/

Аливаа юмны

Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй /Лаоз/

Өөрийнхөө бодол санааг

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хйих vйлдлийн эхлэл /Лаоз/

Нэн тvрvvнд ухаантай

Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз /Пифагор /

Баяжих хамгийн

Баяжих хамгийн дөт зам бол баялагийг vл ойшоох явдал /Сенека/

Бусдын зовлонд баярлана

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. /Гэгээн Августин/

Хvмvvс маш их

Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг. /Вольтер/

Сэтгэлийг анагаа

Сэтгэлийг анагаахгүйгээр
Биеийг эмчилж болохгүй /Сократ/

Уналтаасаа ололтыг хай

Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно

Өөрийнхөө хийж

Өөрийнхөө хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. /Лев Толстой/

Үгэнд өвдөггүй хүн

Үгэнд өвдөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй. /Сократ/

Хүссэн бүгдээ авч

Хүссэн бүгдээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог....

Өөрийнхөө дутагдлуудаа бүү хаацайл

Хорвоо дээр төгс төгөлдөр юм байдаггүй гэсэн шалтгаанаар өөрийнхөө дутагдлуудаа бүү хаацайл /Жюль Ренар/

Мунхаг хvмvvс

Мунхаг хvмvvс бусдын алдааг анзаараад сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггvй Тэд биеийн шархласан хэсэг дээр суух дуртай /Абу-альрараж/

Хийсэн бүхэн үнэн

Хэлсэн бүхэн худал Хийсэн бүхэн үнэн /В.Иннжанц/

Энэ бүхэн юм бус

Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшилээ алдсан ч байг - халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Энэ нь жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр. /Эпиктет/

Хөрөнгө зоорийг зорилго гэж

Хөрөнгө зоорийг зорилго гэж үзсэнээрээ хүмүүс төөрч, хүч зарсан бүхий л ажил нь талаар өнгөрдөг. Ямар нэг үр дүн гарлаа ч, тэр нь зүтгэж зорьсоных нь эсрэг зүйл болон хувирсан байдаг./Гётё/

Тэвчихийн аргагүйг

Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ....

Сайн хийгдсэн ажил

Сайн хийгдсэн ажил 2 дахин хийгдсэн байдаг. /Жеймс Хауэм/

Тоогоогүй орхисон хэн нэгнийг

Тоогоогүй орхисон хэн нэгнийг , тоож хартал нь амьдрах хэрэгтэй

Чамайг хэрхэн угтан авах нь бус

Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал.

Зөвхөн унасан хүнийг

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай. /Эпикур/

Чиний чадаагүйг бусад нь

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий /

багш байж чадна

Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүн л багш байж чадна. /Күнз/

Энэ ертөнц дээр

Энэ ертөнц дээр та бүх талаар өөрчилж чадах цорын ганцхан зүйл байдаг.Энэ бол ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ... /К.Маккэллэн/

Хувиа бодох үзлээ хая

Хувиа бодох үзлээ хая, хар толгойгоо хаацайлсан санааг хөл доороо няц гишгэ, бусдын аз жаргалын төлөө амьсгалж, төрөлх

Хүн зорилго

Хүн зорилго нь өсөхийн хэрээр өсөж байдаг. /И.Ф.Шиллер/
                                                     

Хүмүүсийг араасаа дагуулах

Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага. /Лаоз/
                                                                                                                           

Аливаа юмны эхлэл

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. /Пифагор/
                                                                                      

Сайн үйлсийн шагнал

Сайн үйлсийн шагнал нь түүнийг бүтээхэд оршдог. /Рольф Эмерсон/

Өнөөдөр маргааш

Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. /Франклин/

Юм мэддэг хүн

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй

Хамгийн сайхан өшөө

Хамгийн сайхан өшөө авалт бол мартах

Хүн бусдад тусалж

Хүн бусдад тусалж, бусдыг хүнд байдлаас аварч байгаа үедээ л бурханд тун дөхөж очдог.

Өөрийгөө ялсанаар амжилтанд хүрдэг

Хүн бусдыг биш өөрийгөө ялсанаар амжилтанд хүрдэг

Загас барьж өгөх биш

Хүүхдүүддээ Загас барьж өгөх биш яаж загас барихыг зааж өгөх хэрэгтэй.

чихэр мэт амтыг

Амьдралын чинжүү мэд гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдрэхгүй. /Ш. Руставели/

Ариун сургаалт хүн

Ариун сургаалт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг. /Күнз/

Мэргэн ухааныг

Мэргэн ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхарлын дээд. /Хятад зүйр үг/

Завгүй хүмүүс

Завгүй явдаг хүмүүс үндсэндээ юу ч бүтээдэггүй. /Лихтенберг/

Эрсдэлээс айх

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. /А.С. Макаренко/

Агуу үйлсүүд

Агуу үйлсүүд хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог. /Самьюэл Жонс/

Ганц алдаа

Цорын ганц алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал. /Күнз/

Амьдарна гэдэг

Амьдрал гэдэг ганцхан төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш. /И.А Гончаров/

Олны дунд магт

Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт /И.Гетё/

Хурц үг

Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нил шарх сорви явах байсан. /Шекспир/ 

Нар луу эгцэл

Нар луу эгцэлж харвал
Сүүдрийг олж харахгүй. /Хэллэн Кэллэр/

Тэмцэ

Ядууралтай тэмцэх гэж оролдсоноос ядуурах дуртай сэтгэлгээтэй нь тэмц. /Ш.Түмэнөлзий/

Хазаж эхлэхээс нь өмнө

Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. /Поль Валери/

Нөхөрлөл үгүй бол

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.