Алтны дэргэд аваас шар нь халдана

Алтны дэргэд аваас шар нь халдана
Аргалын дэргэд аваас үнэр нь халдана.(2.1124)
Бадарсан гал дээр ус битгий цац
Шуурах салхины эсрэг онгоцыг битгий явуул.(2.962)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран модоч хэрэгтэй.(3.1457)
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу.(3.1968)
Дээл ихэдвээс өмссөн хүний биед ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүний сэтгэлд осолдох болно
Янз хэтэрвэл эл улсын доордост зүдүүр болно.(2.1208)
Сүүжиндээ идтэн нэгээхэн биеэ зарна
Сэтгэлдээ идтэн түмэн хүнийг зарцална.(1.124)
Төр ёс төв болбоос түмэн хүн биширнэ
Төрсөн элэг янаг болбоос төвөгдсөн нөхөр биширнэ
Эзэн сайд мэргэн болбоос эхнэр нийт биширнэ
Эцэг хөвгүүн элбэрэлт болбоос эл бүгдээр биширнэ
Ах дүү амраг болбоос аливаа хүн биширнэ
Ач үр тахимдуу болбоос алс хол биширнэ
Авсан эм эелсэг болбоос айл гацаа даган биширнэ
Амрагласан нөхөр бат боловч ашид бусад биширнэ.(3.1463)
Үйлс хэдий өчүүхэн боловч эс үгүйсгэвээс үл бүтэж
Үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэших.(3.1458)
Хас чулуунд хальс үгүй, хайрхан биед мөнх үгүй
Хатуу төмөрч зэвэрч урсана, хамгийн эзэн ч үхэж халина
Түмэн үйлсэд үзүүр үгүй, төрсөн биед мөнх үгүй
Төр улс ч ээлжлэн хална.(3.1765)
Хүй элгээсээ хагацваас, хөндлөн хүний идэш болох.(2.883)
Цэцэн сайд улсын эрдэнэ, мэргэн эм гэрийн эрдэнэ
Баатар жанжин цэргийн эрдэнэ, багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ.(3.1458)
Эрхэм учралд эд таваар хэрэглэгч баянаас
Эгүүрд цагт тэнцүүлэн явагч үгээгүү дээр.(3.1457)

Эргэх нар ээлжлэх төр (3.1838)
Эцэгтээ тахимдуу эзэндээ шударга
Цэрэгтээ чийрэг хэрэгтээ нарийн (2.1255)

No comments:

Post a Comment

Өөрт тань нэгийг бодогдуулж байгаа бол сэтгэгдэлээ бичээрэй.