Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор чухам жаргалан
Эрүүл энхын нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амар
Өдөр бүр амгалан
Мянган жаргалангийн үүд
Өтгөс өвгөд эрүүл бол
Нас бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавьяа
Жаргалыг хүсвэл
Эрүүлийн хүс
Эрүүлийн хүсвэл
Эмнэлгийг хүс.