Болор мэт ариун булаг адил тунгалаг

Болор мэт ариун булаг адил тунгалаг
Бодлого ухаан бүрдсэн булбарай хаст тэнцэх
Бошогт сайхан хүүхэн дүү байнам./1.352/
Голт зүрх мэт голын хүүхээ минь
Санаа ухаан нь салхинаас түргэн./1.539/
Мэргэн ард мэхэнд үл унана./1.474/
Ольхой дольхой бялдууч ард олонх цөм завшааныг олон чадаад
Огцорхой тасархай үнэнч эр онц гэдрэг хилс гүжрийг амсжээ./1.305/
Өндөр уулын оргил хөтөл
Өргөн далайн олом үгүйг хол хэмээн битгий шантар./3.1455/
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй./1.452/
Амтат архи аманд амттай боловч амийг хортооно./2.935/
Хөх тэнгэр мэт уудам, алтан нар мэт гэгээн, богд эзний минь өршөөн
тольдож хайрлана./3.1734/
Хурц хутга мохвоос огтолж үл даах
Хурдан хүлэг хөгширвөөс довтолж үл чадах
Хүчит эрс хөгширвөөс хоосон нэр болъё уу
Хөвчин сайд хөгширсөн тул хүний үгийг чагнана./3.1461/
Хүй элгээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болно./2.883/

No comments:

Post a Comment

Өөрт тань нэгийг бодогдуулж байгаа бол сэтгэгдэлээ бичээрэй.