Хүүхдийг хайрлах арга замууд

  • Хажууд нь бай
  • Хамтдаа баясч, бүжиглэж дуул
  • Үнэн  зүрхнээсээ сонс
  • Урамшуул
  • Ойлго
  • Өөрсдийгөө хайрлахыг зөвшөөр
  • Үзэл бодлыг нь асуу
  • Тэднээс суралц
  • "Тийм" гэж аль болох олон тохиолдолд хэл
  • Шаардлагатай үед "Үгүй" гэж хэл.
  • Тэдний "Үгүй"-г хүндэтгэж үз.
  • уучлалт гуй
  • Зөөлөн хүр
  • Тэднийг өмгөөл
  • Нээлттэй бай
  • Хамтдаа цаасан шувуу нисгэ
  • Хэтэрхий санаа бүү зов
  • Чадавхид нь итгэ
  • Ном чангаар уншиж өг
  • Мэдрэмжийн тухай заа
  • Өөрийн мөрөөдлийг хуваалц
  • Бороонд алх
  • Алдаагаа тэмдэглэ
  • Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөр
  • Тэдний бүтээлийг хүрээнд хийж өлгө
  • Хамтдаа орой хүртэл ажилла
  • Бусадтай бүү харьцуул
  • Хөнгөн зангаас нь баяр жаргал эдэл.
  • Халамж анхаарал тавь
  • Тэднийг хамгаал
  • Тэдний гэнэн байдлыг үнэл
  • Хөхрөлд
  • Эелдгээр ярилц
  • Хамтдаа усанд сэл
  • Усаар цацал
  • Тэднээр туслуул
  • Тэдэнд уйлах боломж олго
  • Өөрийн нулимсыг бүү нуу
  • Тэдний талаар бахархалтайгаар ярь
  • Асуултанд хариул
  • Болзсон цаг нь болмогц тэднийг явуул
  • Буцаж ирэхийг зөвшөөр
  • Өрөвдөн энэрч бай
  • Бага хүүхэдтэй ярихдаа бөхий
  • Та ядарсан үедээ ч инээмсэглэ
  • Өвөрмөц үдийн хоол бэлтгэн гайхлыг нь төрүүл
  • Тэдний найз нөхдийг бүү шүүмжлэн хэлэлц
  • Тэдэнд шийдвэр гаргах боломжийг олго
  • Тэдний хайрладаг зүйлийг мөн адил хайрла
  • Тэдний ялгаатай байдлыг хүндэл
  • Тэднийг хүндэтгэ
  • Тэд хүн болж төрөөд удаагүй гэдгийг санаж бай.