Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ,магадгүй, ахиж уулзахгүйч юм билүү. Ярослав Галан.

Муу хүнд зургаан гэмшил бий

Муу хүнд зургаан гэмшил бий.Тэр нь:Эрдэм эс сурваас ,хэрэглэх цагт гэмшинэ.Эрүүл биеэ эс асарваас ,эвдэрсний хойно гэмшинэ.Ноён болоод ариун эс явбаас,буусны хойно гэмшинэ.Баян бөгөөд эдлэн эс чадваас,үгүйрсний хойно гэмшинэ.Архи ууж муу авирлаваас,сэргэсний хойно гэмшинэ.Үйл үр хоёрын учир нөгчсөний хойно гэмшинэ. /БОЛОР ЭРХИ/

Зовлонд бүү сөхөр

Зовлонд бүү сөхөр,харин ч өөдөөс нь хоёр дахин эрс зоримог сөрөн угт. Вергилий

Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш

Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш,харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блэсс Паскал

Монгол Улсын иргэн би

Монгол Улсын иргэн би"- гэж итгэл дүүрэн хэлэх эрхтэйгээрээ бахархнам.Туурга тусгаар улс байхын төлөөнөө бичиг үсэггүй ч гэсэн хурууныхаа хээгээр баталгаа гаргаж өгсөн өвөг дээдсийнхээ зүтгэлийг өнөөдөр бид үнэгүйдүүлэх эрх байхгүй.ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТАНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ......

Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай

Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ? Эпикур

Өөрт таагүй үед бид

Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ... Василий Шукшин

Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй

Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил. Анатоль Франс

Нэр төр бол гадаад хүн чанар

Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр. Шопенхауэр

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах. Шекспир

Үгээ хурцалж, улайран маргалдсанаар

Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм. Бенжамин Франклин

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай.

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. Бенжамин Франклин

Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс

Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан. Бенжамин Франклин

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа. Демокрит

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр.

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. Хилон

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Сенека

Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй.

Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой. Будда

Аз жаргал гэдэг

Аз жаргал гэдэг нэгнээс нөгөөд дамжин халдварладаг...........

Түүх 1 хувь

Түүх 1 хувь. Ирээдүй 99 хувь................

Жаргалын хаалга зовлонгийн түлхүүрээр

Жаргалын хаалга зовлонгийн түлхүүрээр онгойдог........

Ямагт баатар байх боломжгүй юм.

Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. (Гёте)

Бага юм мэддэгээ ухаарахын тулд

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. М.Монтень

Ажиллах л хэрэгтэй!

Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

Бусдад таалагдана гэдэг

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг /Вовенарт/

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь
Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв

Сайн үйлс бүтээх тухай

Сайн үйлс бүтээх тухай хэтэрхий удаан бодож байгаа хүнд сайн хүн байх цаг олддоггүй. - Рабиндранат Таагүр

Хүн бар алахыг хүсвэл түүнийгээ спорт гэж нэрлэдэг

Хүн бар алахыг хүсвэл түүнийгээ спорт гэж нэрлэдэг. Бар өөрийг нь барих гэвэл махчин араатан гэнэ. Гэмт хэрэг, хууль ёс хоёрын хоорондын ялгаа үүнээс илүү гараад байх юмгүй. - Бернард Шоу

Aguu humuus sedev yaridag

Aguu humuus sedev yaridag Engiin humuus amidral yaridag Jijig humuus hun yaridag Zorilgotoi humuus delhii duuren bolomj yaridag Zorilgogui humuus tavag duuren berhsheel yaridag Huchirheg humuus bolomjiig buteedeg oyunlagn bolomjiig ashigladag Sul doroi ni bolomjiig huleedeg Teneguudn bolomjiig alddag unshsan tanii tuhain odort amjilt husie!

Уншвал ухаан баяжина. Уурлавал стресс баяжина.

Уншвал ухаан баяжина. Уурлавал стресс баяжина. Хайрлавал сэтгэл баяжина. Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина. Зовлонг давахад тэвчээр баяжина. Зориглоод хийхэд амжилт баяжина. Даруй үүнийг бусдад тараавал БУЯН баяжина

Сүмд биш хаалттай хаалганы цаана соёолтой

Сүмд биш хаалттай хаалганы цаана соёолтой харьцаа, өөрийгөө болон өрөөлийг хүндэтгэх хэрэгтэй.

Довтолж буй дайснаасаа бүү ай

Довтолж буй дайснаасаа бүү ай
Долигонож буй анд нараасаа ай.

Бодохгүй ярих нь

Бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил. М.Сервантес

Залуудаа махаа идээд

Залуудаа махаа идээд өтөлсөн хойноо шөлийг нь уух сайхан. Б.Ринчен

Эд хөрөнгийн үнийг олж авч байж мэддэг.

Эд хөрөнгийн үнийг олж авч байж мэддэг.
Найз нөхрийн үнийг алдаж байж мэддэг. Жан Пети Сан

Тоглоом дуусахад

Тоглоом дуусахад хүү ч, ноён ч адилхан л саванд ордог. Итали үг

Бусдын зовлонд баярлана гэдэг

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.

Ядуурах нь залхуурсны

Ядуурах нь залхуурсны шан хєлс мєн. Гёте.

Аливааг олж үзэх амархан

Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү. Франклин

Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй

Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй . Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай , харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу. Монтэнь

"Ихийг сонсож , бага ярь"

"Ихийг сонсож , бага ярь" хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан. Зенон

Байнга хэрэглэдэг түлхүүр

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг. Франклин

Хэн тодорхой сэтгэнэ

Хэн тодорхой сэтгэнэ Тэр тодорхой ярина.

Ухаангүй зориг бол

Ухаангүй зориг бол хулчгар зангийн нэн өвөрмөц хэлбэр. /Сенека/

үг хэлээд сурчихсан хүн

Хараалын үг хэлээд сурчихсан хүн бүхий л насан туршдаа шинээр нэмж юу ч сурдаггүй. /Клод Тилье/

Чалчаа хүн бусдад таалагдах гээд дургүйг нь хүргэчихдэг

Чалчаа хүн бусдад таалагдах гээд дургүйг нь хүргэчихдэг. Хүнд тус болох гээд залхаачихдаг. Бусдын гайхлыг төрүүлэх гээд инээдийг нь хүргэдэг. Найз нөхдөө доромжлоод дайснууддаа үйлчилдэг. /Пиутарх/

Хэзээ ч битгий хөмсгөө зангид

Хэзээ ч битгий хөмсгөө зангид, чиний инээмсэглэлд хичнээн хүмүүс татагдаж дурладагийг чи мэдэхгүй байна -. SinVyeSt

Дурлал бол завтай хүний ажил

Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө. /Эдвард Бульвер - Литтон/

инээд хоёр өдөртөө хосолж байвал

инээд хоёр өдөртөө хосолж байвал
Учрал хагацал хоёр жилдээ дүйж байвал
Өгсөх уруудах хоёр дүндээ дүн байвал
Өөрийгөө та жаргалтайд тооцож яваарай ......

Олиггүй,мунхаг,бодлогогүй амьдарна гэдэг

Олиггүй,мунхаг,бодлогогүй амьдарна гэдэг муу амьдарч байна гэсэн үг биш.Харин асар удаан үхэж байна гэсэн үг. Демокрит

Бүх юмыг заяа төөргөөрөө болог

Бүх юмыг заяа төөргөөрөө болог хэмээн зөнд нь орхидог хүн амьдралаа сугалаа болгон хувиргаж байгаа хэрэг. Томас Фюллэр

Урам хугарна гэдэг сул доройн шинж

Урам хугарна гэдэг сул доройн шинж.Урам зориггүй,итгэл алдарсан хүмүүст бүү итгэ.Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг. Густав Флобэр