apple

Дизайны хувьд “минимализм” хэмээх урсгалыг хатуу баримталдаг. Энэ урсгалын онцлог нь илүүдэл зүйл огт байхгүй, энгийн бөгөөд хамгийн цөөн элементүүдээр төгс бүтээл хийхэд оршдог. Илүүдсэн зүйл огт байхгүй болтол нь боловсруулдаг тул эцсийн бүтээлээс нь хасах зүйл огт үлддэггүй бөгөөд нэг л зүйл хасвал тэр нь зайлшгүй дутагдахаар байдаг онцлогтой.