Сургаал, сургамжит утгат үг хэллэг

-Сургаал, сургамжит утгат үг хэллэг
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу
Жаргалыг тэвчиж зүтгэлийг бүтээ (3-1531)
Зориггүй эр хүнийг зурам зүрхэт хэмээжээ
Зогсолтгүй чармайваас зуун хэрэг бүтнэ хэмээжээ (2-803)
Их өгүүлэхээс ихэд үмх (2-1138)
Ноён болж ариун эс явбаас буурсан цагт гэмшинэ (3-1457)
Нойр хэмээгч биеийг тэжээх бөгөөтөл
Унтаж хэтэрвээс өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвээс зовлон ирнэ (3-1456)
Оюу шүрийн оосор хэлхээг хэлэлцэж тогтвоос
Одоо насны өлзий хутаг дэлгэрнэ (1-352)
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй (1-452)
Сайн нөхрийн ширүүнийг сүсэглэж дагаад
Салсны хойно сэтгэлийг нь бодвоос
Энэ чухам ах дүүс нөхөр ханийн үнэн ёс мөн (3-1463)
Тэнгэрийг дагагчид мандаж бадарна
Тэнгэрийг сөрөгчид мөхөж буснина (2-945)
Хүний хүндлэгдэх хөнгөлөгдөх өөрийн биед буй
Хүрдний эргэлдэх манай гарт амой (3-1458)
Хэдэр бэрх занд хичээлтэй

Сэрэвгэр хадат ууланд сэрэмжлэлтэй (1-177)
Хүний санаагаар явж дийлэхээс
Өөрийн ухаанаар явж дийлэгдэвч хилсгүй болой (1-266)
Бие баатар болвоос
Нэгэн үеийн баатар болъё уу
Билиг баатар болвоос
Түмэн оны баатар болъё уу (3-1454)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран хөрөө хэрэгтэй(3-1457)
Түмэн зүйл цөм олдож болох
Төрсөн элэг үл олдох (2-883)

No comments:

Post a Comment

Өөрт тань нэгийг бодогдуулж байгаа бол сэтгэгдэлээ бичээрэй.