Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд

Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд
Хяссан бүхнээ давж сур !

Аливааг алдсан ч

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд!
Урьдаас мэд
Угтаж бэлд
Тэсч үлд

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм. Энэхүү далайд сэлэхгүй бол живэх аюул бий

Бэрхшээл зовлон тохиолдоход

Бэрхшээл зовлон тохиолдоход өөрөөс чинь илүү хүнд нөхцөлд байгаа хүний тухай бод

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог.

Хэрэв амьдралд хайртай бол

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр. Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай

Гайхамшгийг хүсч буй хүнд

Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.

Сул талаа мэдэж байх юм бол

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй.

Аз жаргалтай амьдрал

Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.

Хүнийг мэдье гэвэл

Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно. / Пер Фабиан Лагерквис /

Бодлоо хурцалбал зуршлаа захирна.

Бодлоо хурцалбал зуршлаа захирна.
Зуршлаа хурцалбал хувь тавилангаа захирна

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. /...../

Өмч гэж...

Ямарваа нэг эд зүйлсийг мөнхийн өмч гэхээсээ илүүтэй
Эрүүл мэнд болон толгойдоо мэдлэгтэй байхыг мөнхийн өмч гэнээ...

Заримдаа хүмүүст баярлалаа гэж байн байн хэлж байхаар дотроо үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж байвал...

Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Салангид дорой мөрөөдөл Салангид дорой хүчийг,

Салангид дорой мөрөөдөл Салангид дорой хүчийг, Төвлөрсөн их мөрөөдөл Төвлөрсөн их хүчийг бий болгодог. Дэлхийн 6,5 тэрбум мөрөөдлөөс таных хамгийн хүчтэй нь байх ёстой. /Жон кехо / Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.

Эр хүн бол эр хүн шиг бай

Эр хүн бол эр хүн шиг бай
Үлээхэд цаашаа өрөвхийхэд наашаа
Тийм тоглоом бүү бол
Зөв гэж бодвол зүрхтэй бай
Үнэний төлөө үхэхээс бүү ай
Журам алдаж ,нэр хугарснаас
Зуу дахин үхсэн нь дээр бий - Петөөфи Шаандор.
Удахгүй болох цэргийн баярын мэнд.........

ЗААВАЛ ХОЖИХ ЁСТОЙ ТОГЛООМ

9:39 3/9 Шинэ өглөөний мэнд Бусдаас илүү амжилтанд хүрсэн хэн боловч янз бүрийн шийдэх асуудал, бэрхшээл, зовлонтой ямагт тулгарч байдаг. Тэд тэдгээр бэрхшээл, зовлон, шийдэх асуудлуудыг ЗААВАЛ ХОЖИХ ЁСТОЙ ТОГЛООМ хэмээн үздэг бөгөөд тэд үүнд л анхаарлаа төвлөрүүлдэг юм. Та ямагт хожихын төлөө тэмүүлэх ёстой. /Доналд Трамп/ Таны энэ 7 хоногийн ажилд амжилт хүсье

Ай хөөрхий амьдралаа гэж

Ай хөөрхий амьдралаа гэж
Адтай нэгний тоглоом нь
Аргатай хүний таяг нь
Арчаагүй доодсын хаан нь юм даа........

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.......

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт танд
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.......

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж,
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

Ирээдүй бидэнд

Ирээдүй бидэнд хундага дүүрэн нулимс биш Аяга дүүрэн боломжийг өгсөн..............

Өнөөдөр хийх ажлыг

Өнөөдөр хийх ажлыг маргааш болгож хойшлуулах нь ялагдаж байгаа нэг хэлбэр

Шунхай хүнд мөнгө чухал

Шунхай хүнд мөнгө чухал
Шудрага хүнд сэтгэл чухал байдаг.

Хөлгүй хүнийг харах хүртэлээ

Хөлгүй хүнийг харах хүртэлээ
Хөлөндөх гутлаанаасаа би ичдэг байлаа