Нэгхэн хормын уурыг тэвчиж чадвал

Нэгхэн хормын уурыг тэвчиж чадвал, зуун өдрийн гунигийг тойрч гарах болно.

За, үгүй гэсэн үгс

За, үгүй гэсэн үгс хичнээн богинохон ч, хамгийн буурьтай эргэцүүллийг шаарддаг. "Пифагор"

олуулаа явбал хол явна

Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна.

Би аль болохоор бага унтдаг.

Би аль болохоор бага унтдаг. Намайг унтаж байхад бусад хүмүүс ажиллаж байгаа гэж бодоход өөрийн эрхгүй босоход хүрдэг. - Даниэль Ларон

Мунхаг эр эмэгтэй хүнийг дуугүй болохыг шаарддаг.

Мунхаг эр эмэгтэй хүнийг дуугүй болохыг шаарддаг. Харин ухаалаг эр эмэгтэй хүнд уруул нь жимийлттэй байхаараа ямар үзэсгэлэнтэй харагддаг тухай нь хэлдэг.

Та бүхний энэ өдрийн ажилд амжилт хүсье.

Шинэ бүхний эхлэл өнөөдрөөс эхэлдэг. Та бүхний энэ өдрийн амрыг эрье.
Залуу явахад бидний алдаа ашигтай,харин түүнийг өтөл насруугаа чирэн очиж л болохгүй. Гёте
Та бүхний энэ өдрийн ажилд амжилт хүсье.

Жигүүртэй бүхэн шувуу мөн гэвч

Жигүүртэй бүхэн шувуу мөн гэвч
Жиргэдэг ч бий, гаагалдаг ч бий …
Ухаантай бүхэн хүн мөн гэлээ ч
Уйлдаг ч бий дуулдаг ч бий