Амжилт бол олиггүй, муу багш

Амжилт бол олиггүй, муу багш. Өөрийгөө алдаа гаргадаггүй гэсэн мунхаг бодол руу ухаантай хүмүүсийг уруу татдаг. - Билл Гейтс

Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд

Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд
Хяссан бүхнээ давж сур !

Аливааг алдсан ч

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд!
Урьдаас мэд
Угтаж бэлд
Тэсч үлд

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм. Энэхүү далайд сэлэхгүй бол живэх аюул бий

Бэрхшээл зовлон тохиолдоход

Бэрхшээл зовлон тохиолдоход өөрөөс чинь илүү хүнд нөхцөлд байгаа хүний тухай бод

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог.

Хэрэв амьдралд хайртай бол

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр. Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай