Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ
Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ,магадгүй, ахиж уулзахгүйч юм билүү. Ярослав Галан.
Муу хүнд зургаан гэмшил бий
Муу хүнд зургаан гэмшил бий.Тэр нь:Эрдэм эс сурваас ,хэрэглэх цагт гэмшинэ.Эрүүл биеэ эс асарваас ,эвдэрсний хойно гэмшинэ.Ноён болоод ариун эс явбаас,буусны хойно гэмшинэ.Баян бөгөөд эдлэн эс чадваас,үгүйрсний хойно гэмшинэ.Архи ууж муу авирлаваас,сэргэсний хойно гэмшинэ.Үйл үр хоёрын учир нөгчсөний хойно гэмшинэ. /БОЛОР ЭРХИ/
Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш
Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш,харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блэсс Паскал
Монгол Улсын иргэн би
Монгол Улсын иргэн би"- гэж итгэл дүүрэн хэлэх эрхтэйгээрээ бахархнам.Туурга тусгаар улс байхын төлөөнөө бичиг үсэггүй ч гэсэн хурууныхаа хээгээр баталгаа гаргаж өгсөн өвөг дээдсийнхээ зүтгэлийг өнөөдөр бид үнэгүйдүүлэх эрх байхгүй.ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТАНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ......
Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай
Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ? Эпикур
Өөрт таагүй үед бид
Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ... Василий Шукшин
Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй
Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил. Анатоль Франс
Subscribe to:
Posts (Atom)